Эргэлийн зоо

Daagii Compass
1 min readApr 6, 2020

--

Түүн дээр очсон хүн үнэхээр гайхна. Говийн бүх зүйлс алган дээр байгаа мэт сэтгэгдэл, мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Энэ сайхан үзэсгэлэнт газраас эрт дээр үеийн амьтдын чулуужсан яс олдвор их олддог. ДГА Хатанбулаг сумын нутагт орших тус газар сумаасаа хойш 20 орчим км зайд байрлана.

Ховор нандин энергитэй тус газар говийн төдийгүй монголын бахархалт нэгэн газар ба аялах сонирхолтой хүмүүсийн очвол зохих газрын нэг. Хонин шүрвэл хөл дор гүйлдсэн хожмын үнэ цэнэтэй үлгэрийн мэт энэ газар очиж үзэж байлаа даа. Хажуухан зүүн доор нь ховоогоор татдаг худагтай юм. Түүн дээр нь 5 хошуу мал нь ундаалахын. Их л буян хишигтэй бурханы газар шиг.

Дорноговь аймаг Хатанбулаг сум.

М.Дархижав. Мазаалай аялагч клуб

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet