Эерэг амьдралд нөлөөлөх гурван үйлдэл
#Эрүүл_мэнд Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. Саруул ухаанд сайхан ирээдүй гэж үргэлжлүүлж болно. Мэдээж хүн таны эрүүл мэнд сайн байна гэдэг бүх зүйлийн үндэс суурь. Хайр дурлал, амжилт бүтээл гээд л амьдралд тохиох бүх зүйлийн. Үүний тулд хамгийн түрүүнд хувь хүн өөрөө эрүүл саруул байх нь чухал. Тэгж гэмээнэ эргэн тойрны хайртай хүмүүсээ, гэр бүлээ цаашлаад улс эх орноо хамгаалж чадна
#Халамж Амьдралд хамгийн анзаарагддаггүй хэрнээ машид чухал зүйл бол яахын аргагүй халамж юм билээ. Бэлэн мөнгө эд материалын халамж биш бие сэтгэл үйлдлийн халамж юм шүү. Хайр дурлалын тань эзэн, хамгаалж явах үр хүүхэд, гэр бүлдээ халамжаа харамгүй цацах дадал зуршилтай болчихвол күй мөн амар. За тэгвэл гарах үр дүн үргэлж эерэг байна гэдэгтэй энэ ертөнцийн бүхий л бурхад санал нэгдэнэ. Дан ганц гэр бүл бус ажлын хамтрагч, найз нөхөддөө ч бас зохих хэмжээний халамжийг үзүүлж байх нь зөв. Мэдээж цагаа олсон халамж хамгийн үнэтэй бөгөөд мартагдашгүй. Халамж дурвал бүх зүйл дутна.
#Уучлалт Энэ үг олон янзаар тайлбарлагдаж болох ч ер нь нэгнээ уучлах нь амьдралын хэмнэлийг эерэгээр түргэсгэх алхам мэт. Гэр бүл болон найз нөхдийн хүрээнд бол үүссэн шалгааны улмаас тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулан уулалт үзүүлж болох ч өнгөрсөн мөч бүхэн эргэж ирэхгүй учир болж л өгвөл үүссэн асуудалдаа тулгуурлан уучлалтыг үзүүлж байх нь орчин цагийн нийгмийг анагаах шидтэй ч байж мэднэ. Уучлалт удах тусам үнэгүй ч болж мэднэ. Эсрэг хүнийхээ сэтгэл зүйг мэдэрч чадвал цагаа олсон уучлалт ухаан нэмэх шиг болно. Титэм үг номын хуудсанд “Бурхан хүнд хоёр зүйлийг л үнэгүй хайрласан ба ашиглах цаг, амьсгалах агаар хэмээсэн байдаг. Харин үүний ашиглах цаг нь хязгаартай гэдэг.
Энэ гурвыг мэдэрч амьдарвал бусад бүх зүйлс үүний араас дагалддаг мэт
2020.08.10