Эвэртэй мод
Завхан нутаг сайхан нутаг
Замын хүн саатмаар нутаг … гэдэг
Энэхүү аймгийн нутаг дэсгэрийн хамгийн хойд хэсэгт Баянтэс сум орших ба ОХУ-Тува улсын нутагтай хил заагладаг билээ. Сумын төвийн араар Булнайн нуруунаас эх аван урссаар Орос руу гарч эргэн Увс нуурт цутгах эх оронч гол хэмээн түмнээ алдаршсан “Тэсийн гол” урдаг билээ. Нийт 550 гаруй километр үргэлжлэх Тэсийн голын эрэг дагуу хуш, мөнх ногоон гацуур моддын үргэлжилсэн шугуй байдаг.
Мөнх ногоон гацуур бүхий энэхүү шугуй дотор зориуд нүхлээд суулгасан уу гэлтэй модноос ургасан нэгэн эвэр бий. Энэхүү эвэр бүхий модыг нутгийн иргэд “эвэртэй мод” хэмээн нэрлэдэг. Орон нутгийн нэгэн үзсэр болтлоо нэр ньцуурайтаж буй тус газарт олон аялагч,амрагчид морилон саатсан бизээ. Баянтэс сумын төвөөсөө хойд зүгт 2 орчим км зайд орших ЭВЭРТЭЙ МОД-нд хүрч үзэхэд амьд амьтаных гэлтэй бүлээхэн, өнгө зүсээ алдаагүй байдаг. Тус сумын төвөөр зорчвол зориод заавал үзээрэй. Тус модны дэргэл өөр 3 төрлийн мод үндэс нэгтэй мэт тун ойр ургасан нь тус үзмэрт өнгө нэмдэг шиг …
Солбицол: 49°42'50.4"N 96°21'40.7"E
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —
… 1970-аад оны үед нутаг усандаа нэртэй Цэвэг лам эвэртэй модыг олж мэдсэнээр нутгийн иргэд одоог хүртэл тахин шүтэх болсон гэдг шүү. Хамгийн сонирхолтой нь жил ирэх тусам тус эвэр модтойгоо хамт ургасаар байгаа гэнэ лээ.
Тэмдэглэл сийрүүлсэн. М.Дархижав (Алтан Луужин Адвентур тур ХХК)