“Чингис Хааны ориг хөрөг” зургийг нь эх оронд нь авчирья!!!

Daagii Compass
3 min readDec 14, 2020

--

“ЧИНГИС ХААНЫ ОРИГ ХӨРӨГ” Улаанбаатар хотоос 2845 км-ын алсад байна!!!

Одоо баригдаж буй музейн барилга (Загвар)

Дэлхийг чичрүүлж явсан дээдсийн удамт Монголчуудаа сонс! … гээд л аймаар сүртэй эхлье яадгийн (Хэхэ) … Улсын нийслэл Улаанбаатар хотын минь төв хэсэгт (Байгалийн Түүхийн Музейн суурин дээр) баригдаж буй ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ сүндэрлэж буйг бүгд мэднэ биз ээ. Энэхүү музейн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар интернет орчинд түмэн мэдээлэл бий. Тиймээс музейн талаар олон юм нуршаад яахав.

Энэ улсын иргэний хувьд л ганц юм тодруулах санаатай л хэдэн үг хэлхэв ээ. Тус музей ашиглалтад орохоор Чингис хаантай холбоотой гэсэн бүхий л үзмэрүүд тавигдах нь дамжиггүй. Харин хамгийн үнэтэй үзмэр болох түүний “ориг хөрөг” зураг тавигдах болов уу?

Чингис хааныг судалдаг дэлхийн олон эрдэмтэд бий. Ингээд олон жилийн судалгааны үндсэн дээр гадаад дотоодын эрдэмтэд Чингис хааны ориг хөрөг зураг “ХОЁР” ширхэг байдаг гэж шүү.

Тайвань дахь Чингис хааны ориг хөрөг ба Дагвадорж аварга

Тодруулбал: Чин улс Мин улсыг эзлэх үед Бээжингийн эртний эдлэл хадгалдаг газраас дэлхийн 500 гаруй хааны хөргийг шатаалгүй авч үлдсэн байдаг гэнэ. Үүний дотор Чингис хааны хөрөг байж. Тус хөрөг өдгөө Тайваньд бий.

Харин нөгөө нэг ориг гэгдэх хөрөг зураг нь БНХАУ-ын Түүхийн музейд байдаг аж. Тус зургийг түүхэн цагт Гоминданы Засгийн газарт ажиллаж байсан генерал монгол язгууртнаас Чингисийн хөрөг бэлгэнд авсан гэнэ шүү. Үүнийгээ хүүхдэдээ захиж өвлүүлсэн гэдэг. Генералын үр хойчис болох Хэбэй мужид амьдардаг Чинь Хуан гэдэг хүн 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн байна.

Тус ориг зурагнаас хуулбарлаж одоогийн Үндэсний түүхийн музей, Төв номын санд хуулбар нь хадгалагдаж буй ажээ. Мөн түүнчлэн Төрийн ордонд хүртэл хуулбар зураг нь бий юм.

Оюутан ахуй цагт түүхийн хичээл дээр Тайваньд байдаг Чингис хааны зургийг 200 метрийн цаанаас дурандуулж үзүүлдэг байсан гэх. Үнэн ч бай худал ч бай зэвүүн ам дамжсан яриа шүү. Харин энэ цагт бол дэргэд нь очоод доорх зурагт харагдаж байгаа Давагдорж аварга шиг хажууд нь хамт зургаа авахуулж болдог байх нь.

… За тэгээд энэ 2-ын аль нэгийг нь ёстой нөгөө дипломат харилцаа энэ тэрээрээ ашиглаж хааныхаа ориг зургийг авчраад музейн хоймортоо залчихвал ч илүү үнэн цэнэтэй болно доо. Ёстой том түүх бичигдэнэ. Нөгөө талаар Олон Улсад Чингис хааны эх хувь зураг эх орондоо заларч гэдэг шуугайн дэгдэх нь дамжиггүй. Дотоодын гэхээс илүү гадны хэвлэл бидний өмнөөс сурталчлах ажлыг минь хийчих байх.

За тэгээд бас нөгөө өнцөг нь жуулчдын урсгалын мөнхийн зам нээж ч болох талтай шүү. (Чингис хааны онгоныг олбол ч тэр цагт юун 1 сая ёстой хэл хальтарч хэлсэн үү хэлий гэж хэлсэн үү Л.Оюун-Эрдэнэ-ийн 400 сая жуулчин бол тэнд л биелэлээ олж мэдэх юм.)

Энэ дэлхий ертөнц дээр Чингис хааны тухай зураг олон янзаар таамаглагдан зурагдсаар бараг 20 гаруй төрлөөр зурсан байдаг гэнэ шүү. Түүхийн хуудсанд бол Хубилай хаан 1278 онд өөрийн зурагнаас улбаалуулж тухайн цагийн нэрт зураач Хорихасун гэдэг хүнээр анх зуруулж байсан гэдэг юм билээ. Он цагийн эрхээр зөв таниулсан, зөв хадгалсан түүх улам үнэтэй болдог. Үүний нэг жишээ бол ориг хэмээгдэж буй нэг хүний энэ 2 хөрөг зураг.

Хэрвээ болдог бол аль нэгийг нь авчирмаар байна гэсэн санаа илэрхийлэх гээд л оролдсон минь энэ билээ. Хятад өгөхгүй байж мэднэ. Харин Тайваньд 30,000 хонь өгье. Эсвэл энэ тооны ард дахин 1 тэг нэмсэн ч яахав дээ. Эсвэл “Хар Сувдны нууц” МУСК-ны дүр Мухар Гамбаа, Дүлий Чимбаа 2-ыг илгээе! Энэ киног үзсэн нь ойлгох биз!!!

… Ориг түүхээ авчирья аа!!!

Монгол Улсын иргэн: М.Дархижав 2020.12.14

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet