Цагаан суварга — хэрхэн хүрэх вэ? (маршрут)

Daagii Compass
Oct 30, 2020

--

ЦАГААН СУВАРГА руу аялцгаая!

Товч мэдээлэл: Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөгт орших эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас цайран гэрэлтэх суварга мэт харагдах өвөрмөц байгалийн тогтоцыг Цагаан суварга хэмээн нэрлэдэг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Алсаас харахад байшин сууц, хот балгас мэт үзэгдэх. Их салхи шуургатай үед мал, ан амьтан уруудаж унах аюултай байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр, 400-гаад метр үргэлжилдэг ба 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэмээн нутгийн хүмүүс ярьдаг байна.

Хэрхэн хүрэх вэ: Улаанбаатар хот — Дундговь аймгийн Мандалговь хот (273 км) — Луус сумын төв — Хулд сумын төв — Цагаан суварга (180 км)

Замын нөхцөл: Зорих газар хүртэл 455 орчим км. Үүний 415 км нь засмал ба үлдсэн 40 орчим км-ыг шороон замаар явна. Мандалговь хотоос 142 км-ээр зүүн салж болох ч Цагаансуварга хүрэх зам дэржигнүүр ихтэй болно. Харин Мандалговь хотоос 151 дэх км-ээр зүүн эргэж шороон замд шилжин 27 км яваад Govi Caravenerai жуулчны баазад хүрнэ. Түүнээс цааш 4 км яваад зорьсон газартаа хүрэх учиртай.

Байршил: Дундговь аймаг Өлзийт сум

Солбицол: 44°35'55.4” N; 105°45'04.0” E;

Гурван үгт хаяг: ///хаахыг.түүвэрлэх.хавах

Мэдээлэл: Улаанбаатар хот орчимд аялахуй ном-оос бэлтгэв

Facebook/Daagii compass

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet