“Хүрэл Багана”-ыг хүрэх газар нь хүргэе!!!

Daagii Compass
2 min readDec 14, 2020

--

Чингис хааны үед Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр 35 сая гаруй км.кав байж. Орчин цаг буюу одоогийн Монгол Улс 1,6 орчим сая /1,564,116/ км.кав нутагтай гэдэг.

Хэдхээн жилийн өмнө доорх зурагт харагдаж буй ХҮРЭЛ БАГАНА-ыг улсын 4 цэгт байршуулах болсон. За тэгээд байршуулсан байдаг. Гэвч нэгийг нь Алтай Таван Богд уулын бүсэд байршуусан нь хар төрүүлсэн үйлдэл болсон. Уг нь Монгол улсын баруун цэг Мааньт уул шүү дээ. Яагаад тэнд хүргэлгүй зам өөрчлөн, газар сольж энэ бүсэд байршуулав гэж боддог. Мааньт уулын оргилд хүрэх хэцүү ч аяллын буян, хувь тохиолоор баруун цэгт очиж байсан хүний хувьд замыг нь мэднэ. Тиймээс л хардаад байгаан. Баруун цэгт энэ хүрэл хөшөөг хүргэх байршуулах бүрэн боломжтой. Араг толгойн заставаас цаас 20 орчим км яваад Бух толгой гэдэг газар очдог. Энэ бол баруун цэгт хүрэх авто машины эцсийн зогсоол. Мэдээж цааш машин гэж байхаар жижиг оврын нисдэг тэргээр Хоромдог голыг дагаж явсаар Мааньт уулын наахна талд буулгаж байршуулах боломжтой бий. Яагаад заавал Алтай таван богд гэж …

Үүнээс л “санаа муут” бодол төрсөн байдаг. Хожмын нэгэн өдөр дэлхийн улс орнууд хилийн бүсээ дахин тогтооход хамгийн баруун захын цэг нь энэ хүрэл хөшөөгөөр дүгнэгдвэл Алтай таван богд буюу Хүйтэн уул болох уу?

Монгол улсын хамгийн өндөр цэг дээр гарсан хүмүүс хэлнэ дээ. Түүн дээр гараад баруун зүгт харахад хязгааргүй их цаст уулс байдаг. Яг үнэндээ Орос, Хятад 2 тус их цаст уулсын жаахан буланг Монголд үлдээсэн. Тэр жаахан хэсгээ бид Алтай Таван Богд нэрлэдэг билээ.

… Үнэхээр л 4 цэгийг энэ сүртэй баганаар баталгаажуулах үндсэн зорилготой юм бол баруун цэг рүүгээ энэ баганаа нүүлгэмээр юм даа гэсэн иргэний бодол тээж явдаг даа.

Магадгүй хожим хойчийн хүүхэд багачууд хамгийн баруун захын цэг Таван Богд юм байна гэсэн ойлголттой болно доо. Жил ирэх тусам …

МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛ АМГАЛАН БАЙГ ЭЭ.

Монгол Улсын иргэн М.Дархижав 2020.12.12

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet