Хүж хад — Баянхонгор аймаг

Daagii Compass
1 min readApr 20, 2020

--

Хүж хад

ХҮЖ хад хаана байдаг вэ?

Байгаа газар нь Баянхонгорт. Та тус аймгийн Шинэжинс сумаар зочилбол холгүйхэн орших энэхүү “Хүж” хадыг заавал үзээрэй.
Сумын төвөөс нь хойд зүгт 15 км зайд орших /сумын 1-р багийн нутаг/ Үнхэлцэгийн өвөлжөөний жижигхэн толгодын ар шилд жирийгээд эгнэсэн хар чулуу бий. Үүнийг ХҮЖ хад хэмээнэ.
Дэргэд нь очоод тогшоод үзвэл хөгжим аятай янз бүрийн дуу гаргадаг нь сонин шүү. Хэлбэр дүрсийг нь бодож ашиглахад амар хэмээн үзэж малчид малын саравч, хашаа барих ч маргааш өглөө нь нураад уначихдаг гэх. Тодруулбал тус газрын энэ чулуунаас авбал шөнөдөө эргээд ирдэг эсвэл авсан хүний яс хугардаг хэмээн цээрлэдэг байна.

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet