Хусны шүүс ба эрүүл мэндийн аялал

Daagii Compass
2 min readApr 27, 2020

--

Хүн та хаана ч байсан хамгийн түрүүнд хусан ойд очиж байж зорилгодоо хүрэх учиртай. Жишээ нь Улсын нийслэл Улаанбаатар хотноо амьдардаг бол хотоос холгүйхэн гарч хусан ойд зочилж түүний шүүснээс хишиг хүртэх боломжтой. Мэдээж хус модны шүүс авах арга технологи гэж бий. Мөн эргүүлээд түүнийг хамгаалах алхам ч гэж бий. Энэ бүхний тухай Гүүглэ ~д дэлгэрэнгүй байгаа шүү хайлт хийгээд харьцуулан уншиж судлаарай. Зөв үйлийн дагуу авч ашиглавал төдий чинээ эм болох учиртай юмсанж

Нэг хуснаас 2 орчим литрээс их шүүс авахгүй байх нь чухал гэнэ лээ. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус /хатах/ үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй. Хишиг хүртээсэн хусаа хамгаалж цоолсон нүхээ заавал эргүүлэн бөглөх нь чухал юм шүү!

Шүүсэнд сахар /О.5–7 %/, калийн давс, төмөр, кальци болон бусад бодис агуулагддаг ба бие организмыг цэвэршүүлэх, сэргээх үйлчилгээтэй учир ердийн журмаар хэрэглэж болдог байна. Уламжлалт эмчилгээний энэ арга олон өвчинд сайнаар нөлөөлдөг шидтэй шингэж ажээ.

Ийм төрлийн аяллыг гэр бүлтэйгээ хийвэл илүү сайхан шүү! Хусны шүүс авах хугацаа хуурайшилтын улиралтай давхацдаг тул ил гал гаргах үйлдэл огт хийж болохгүй билээ.

Мазаалай аялагч клуб: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet