Хар Бухын балгас
1 min readJul 20, 2020
Байршил: Булган аймаг, Дашинчилэн сум
Солбицол: 470 53’12’’ N; 1030 53’29’’ E;
Гурван үгт хаяг: ///зүүгдэж.дагнах.утгад
Товч мэдээлэл: Хар бухын голын хөвөөнд орших X-XI зууны үед оршин тогтнож байсан Кидан гүрний түүхэнд холбогдох энэхүү дурсгалыг Хар бух балгас (түүхийн судалгаанд Хадаасан толгойн балгас гэж бичдэг) хэмээн нэрлэдэг. Хар бухын балгас нь дөрвөн талдаа хаалгатай 0.5 х 05 км хэмжээтэй тэг дөрвөлжин шороон хэрэм байгуулж, хэрмийн дотор чулуун хэрэмтэй хэд хэдэн тусгай сууцтай байжээ. Судлаачид Хар бухын балгасыг дарангуй цэргийн хот байсан бөгөөд түүхийн хэд хэдэн цаг үед ашиглаж байсан гэж тодорхойлдог.