Улаанбаатар хотод очих ёстой 50 газар #02

Daagii Compass
2 min readApr 5, 2019

--

Очих ёстой 50 газрынхаа 2 дахь газар нь очлоо.

Энэ удаад … Ардын урлагийн Цагаан Лавай Чуулгын жуулчдад зориулсан богино хэмжээний тогтмол тоглолтыг үзлээ.
Час хийсэн номертой тас хийсэн тоглолт болчихдог юм байна. Эхлэх цагаа бүүр ягштал барьдаг нь таалагдлаа. Ер нь сонсохнээ яг л цагийг баримталдаг гэнэ шүү. Ардын урлагийн тоглолтын найруулгийг хийж 1 цаг уйдаахгүй байж чаддаг юм байна өө.
Эдний чуулга өнгөрсөн оны 6-р сарын 20нд байгуулагдаж жуулчдад ардын урлагийг сурталчлах их үйлсэд ханцуй шамдан орж. Орох орохдоо өвлийн улиралд тасралтгүй тоглолт хийж аялал жуулчлалын салбарыг дэмжин оржээ.
Өвлийн хүйтэн цагт ирсэн жуулчид бас үзэх юмтай л болж.

Байгуулагдсан цагаасаа хойш 10 сарын дотор 200 орчим тоглолт хийсэн байна. Та бүхэн жуулчдаа болон өөрөө очиж сайхан тоглолт үзэхийг хүсвэл долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагуудад 18:00 цагт Төмөр замын соёлын төв ордны тайзнаа …

Хамтран ажиллах, дэлгэрэнгүй мэдээллийг 99789839 утаснаас нь авах юм байна шүү.

2019.04.04

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet