УБ хотод заавал очих гадаа талбайн ГАНГАН ГАЗАР

Daagii Compass
4 min readMar 28, 2021

--

Нээх гоё газар танилцуулъя өө! Энд ирсэн хүн бүрийн амнаас пээх яасан гоёын, пүүх ийм газар байсан юм уу? гэх нь дамжиггүй шүү. Гэр бүл, найз нөхдөөрөө заавал очих ёстой газар Улаанбаатар хотын минь хоймор хэсэгт байнөө. Тэнд та маш цэвэрхэн зориулалтын орчинд буюу ОУ-ын стандарт бүхий талбайд хөл бөмбөг, гүйлт болон нэр бүхий бусад спортын төрлүүдээр тоглохоос гадна “Эрдмийн задгай театр”-т тухлан саатан утасныхаа цэнэгийг дуустал, хоолойгоо сөөтөл тэнд хамдаа хөгжилдөн дуулж хуурдах боломж нээлттэй гээд боддоо.

Энэхүү гоёмсог газар 2019 оны 8-р сарын 18 нд Чингэлтэй дүүргийн санаачлагаар бүтээгдэж нээлтээ хийжээ. Хөл бөмбөгийн талбай нь уулын энгэрт ээгдэх байршилд 108 х 72 метр ба 2000 хүний суудалтайгаар бүтээгдэж. Түүнчлэн түүнийг тойроод 6 эгнээ бүхий 400 метрийн тойрогтой гүйлтийн замтай. Аан бас сагсны талбай, газрын теннис гээд л байнөө байна. Бөмбөгөө авч очоод бөмбөрүүлээд л тэнд хүүхдүүд их баясаж харагдана лээ. Бас дугуйгаа жийж, зүлгэн дээр алхах багачууд төдийгүй томчууд хүртэл жаргалтай харагдана лээ дээ. Гүйгчид замаараа гүйгээд л зүгээр тэнд түмэн олон агаарт цэнгэх жаргалын орчин юм билээ шүү. Орчин бол тэр чигтээ КҮҮЛ.

Хажууханд нь “Эрдмийн задгай театр” хэмээх хагас дугуй хэлбэрт үзэгчдийн суудал болон бөв бөөрөнхий тойрог бүхий задгай тайз оршино. Нийт 700м2 талбай бүхий байгалийн гантиг чулуугаар үзэгчдийн суудлыг маш цэмбэгэр зассан урласан ажээ. За тэгээд тэнд нь нийт 1000 орчим хүн суугаад урлаг соёлын ертөнцөөр аялах боломжтой.

За тэгээд орчныг нь улам л гоё болгож байгаа ба тус төсөл үргэлжилж бүтээн байгуулалт нэмэгдсээр байх юм билээ. Нээрээ зуны сайхан орой очвол гэрэлтүүлэг нь түүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулж мэдэхээр л … За нэг ийм бүтээн байгуулалт байна цаана чинь. Мэддэггүй нь мэдэхэд илүүдэхгүй гоёхон газар юм. Орчныг чимж нийт 80 мянган га талбайд 18 нэр төрлийн 44,000 орчим мод, бут, сөөгийг тарьж ногоон байгууламжийг хамтад нь шийдэж шүү.

… Баахан мэдээлэл уншсан уу! Очих газрынхаа тухай бас урьдчилаад мэдээд авбал илүүдэхгүй гээд чадахаараа холбоотой мэдээлэл төрсөн сэтгэгдлээ биччихлээ.

Одоо тэгвэл танд хэрхэн яаж очихыг хамгийн товчоор хүргэе. Хотын хойд хэсэгрүү явахаар “Долоон буудал” гэж андахгүй биз дээ. Та хотын хаанаас ч ирэх бай яг “Долоон буудал” (автобусны буудал)-аас хойш яг 5 км зайтай буюу Чингэлтэй уулын Дээд тахилтын аманд бий шүү. Дээд тахилтын ам нь Яргайт, Шадивлан зуслан явах замд бий. Очиход шороон зам байхгүй ба зам нь гоёоо гоё.

Одоогийн байдлаар ковидтой холбоотойгоор 09:00–19:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм билээ шүү. Мэдээж КОВИД-той холбоотойгоор зарим өдрүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд түр хаах үе ч тохиож байгаа гэнэ лээ. Энэ цар тахал намжвал тэнд бүхий л өдөр нээлттэй байх нь дамжиггүй. Түүнийг хараад бусад дүүргүүд бас ийм бүтээн байгуулалт хийгээсэй гэсэн бодол төрсөөөөн.

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — -

Сэтгэгдлээ бичсэн. М.Дархижав /2021.03.28 Бүтэн сайн өдөр/

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet