Тоомтын агуйн аялал — Зоргол хайрхан

Daagii Compass
3 min readApr 24, 2020

--

Амралтын өдрийн аяллын хамгийн аятайхан маршрутын нэг бол Зоргол хайрхан уулын салбарт орших Тоомтын /зарим тохиолдолд Тоонот гэдэг/ агуй-руу адал явдлаар дүүрэн явж, аз жаргалтай ирэх боломж байна шүү дээ.

Төв аймгийн 9 гайхамшигт газрын 1 болох Зоргол хайрхан уул бол нэрнийхээ нэршил шигээ зороод зассан аятай тольгор сайхан уул билээ. Түүнийг холоос харах төдийд л хоногшин үлдэх дурсамж тань болж мөнхөрнө. Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгийг чиглэн 150 км давхиж алдарт “Боржигоны бор тал”-ыг туулан очих учиртай. Зоргол хайрханы түүх, домог зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Google ах надаас маш сайн тайлбарлаад өгөх байхаа.

Харин энэ удаад танд түүний хажууханд оршдог сүрлэг агуйн мэдээллийг хэдхээн өгүүлбэрт багтаан хэлье. Алсаас харахад аргагүй л сүрдмээр бас гоёмсог. Тус агуйд орохын тулд агуйн шилэн дээрээс орох боломж бий. Гэхдээ тус агуй орших уулын орой дээрээс олсоор буух нь илүү сонирхолтой. Түүний өндөр нийт 90 градус бүхий 80 метр гээд боддоо. Бас л эр зориг шаардагдана шүү.
Ингээд хамгаалалт сайтай зориулалтын олс, хэрэгслийг ашиглан буух үед 15 орчим метр зайд тулах ч ханагүй агаарт та дүүжлэгдэнэ гээд төсөөлдөө. Энэ бол тус агуйн амсарын орон зай гэсэн үг. Ээээ мөн онцгой мэдрэмжийг тэр үед л жинхэнэ утгаараа авна шүү дээ.
Агуйд олсоороо буугаар орчныг шинжиж бол нээлттэй. Харин агуйгаас газарт хүрэхдээ ахин 40 гаруй метр зайд ханан хадны буулт хийж газарт хөл тань хүрэх болно. Товчхондоо бол нэг ийм.

Найз нөхөд, ажлын хамт олноороо зорин очих боломжтой. Майхан бариад, хээрийн хоол идээд суух оройг тэнд бас үзэж болно. Од гараг дээр эргэлдэж орчлон хорвоогийн нэгэн сайхан үдэш тань байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ аялалд явахад ганцхан зүйлийг л күй мөн сайн анхаарах хэрэгтэй. Маш сайн хөтөч буюу аюулгүй байдлыг эрхэмлэх нь тус аяллын хамгийн хамгийн хамгийн чухал хэсэг нь юм шүү.

Хаанаас ийм хүн олноо гэж толгойгоо өвтгөх хэрэггүй дээ. Шууд л 93050684 /О.Шүхэрбаяр/ энэ дугаар луу залга. Асуудлыг тань шийдэж аяллыг тань баялаг болгох мэргэшсэн хөтөч юм шүү.

#ЭхОрноорооАялцгаая
#FeelMongolia

Мазаалай аялагч клуб: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet