“ТОЛЬ ХАД”-НЫ ТУХАЙ
Толь хад гэж сонсоогүй хүн ховор байх. Ам дамжсан яриагаар бол аялагч, амрагчид Толь хадны орчимд хоноглоод маргааш өглөө нь түүний хажууд очиж нүүрээ угаагаад арчихдаа өөрийгөө хардаг байсан гэх яриа бол үнэн шдээ. Алсаас харахад сүрхий харагдахгүй ч тулаад очвол таны төрхийг өөрт тань эргүүлэн харуулдаг шидтэй хад даа. Байгаль эхийн бүтээсэн онцгой тогтцын нэг бол яахын аргагүй Толь хад билээ. Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт оршдог болно.
Сум орон нутгаар зочлох бол түүгээр заавал очоорой. Очих замд тань тухайн нутгийн шүтээн уул Ноён Богд уул алслан харагдах учиртай. Дан ганц Толь хадыг үзэх гэж биш эргэн тойронд нь Сарын хөндий, Ханын хэц, Гурван түшмэл уул, Хатан сэврээ гэх мэт сайхан газрууд цөөнгүй бий. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Сарын хөндий ба нэг ёсны жижигрүүлсэн “Ёлын ам” л гэсэн үг. Сарын хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэгэн өвөрмөц хад байх бөгөөд түүний ёроолоос нь рашаан ундардаг … гэснээс ерөнхий сэдвээсээ жаахан хазайх нь. Буцаад Толь хадны товчхон мэдээлэл рүүгээ оръё.
Толь хад нь нутгийн нэршлээр Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр том хадан цохионоос бүрдэх ба хүн амьтны дүрс харагдах гялгар гадаргуутай билээ. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнгөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлцсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр сайхан байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж их эвдэгдсэн гэдэг.
#FeelMongolia
#ХариуцлагатайАялцгаая