Монголоо тойрсон Буурал морь
Аялагчдын түүхээс …
Аялагч гэхээр заавал “хүн” байх ёстой юу? гэж энэ “морь” ярьдаг бол асуух байсан байх даа. Адгуус амьтад дотроос адуу хүртэл цаана чинь домогт аялагч болж байна. Зурагт харагдаж байгаа энэ буурал адуу бол Монгол эх орныхоо хилийн хязгаар нутгаар бүтэн тойрон аялсан буян юм шүү дээ.
Морьтон Монгол хэмээх төсөл 2014 онд эхэлж 5 залуу Монгол мориороо Монгол эх орноо тойрон аялах үндсэн зорилгоор замд гарч 10,000 гаруй км зайг туулсан түүхтэй байдаг. Замд морьдоо сэлгэн явж байсан ч энэ хол замыг энэ “буурал” адуу л ганцаараа бүтэн туулсан түүхтэй юмдаа.
Одоо Төв аймгийн нутагт ижил олон сүргийнхээ магнайд явж гавьяагаа эдэлж байна. Одоо түүний тухай гар бичмэл ном болон хөшөөг нь босгохоор ажиллаж байгаа юм билээ.