МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ХОЙД ЦЭГ

Daagii Compass
2 min readSep 17, 2018

--

Монгол Улсын хойд цэг

Өнөөдөр та бүхэнд Монгол Улсын хамгийн хойд цэг “Монгол Шарын Даваа”-нд хүрэх замын чиглэлийг товчлон өгье

За мэдээж Хөвсгөлд аймагт очно. Очихоосоо өмнө нийслэл хотод байрлах Хил Хамгаалах Ерөнхий Газраас албан зөвшөөрлөө авна. Авсныхаа дараа аймгийн хилийн удирдлагын … дугаар анги, тус бүс нутгийг хамгаалах … дугаар заставч бичгээ үзүүлэн давхар зөвшөөрөл авна. Энэ бол дүрэм гажих эрхгүй. За үүний дараа л Монгол Шараа Даваа руу зүглэж болно гацааж зовоохгүй.

Тийм амархан хүрэх газар бас биш ээ. Тэр бол бөглүү газрын мухарт Монгол улсын хоймор болон оршино. Эх орны минь дархан хилийн 350-р багана бол бидний чихэнд хоногшсон Монгол Шарын Даваа гэх цэг юм. Угтаа Монгол Улсын хамгийн хойд цэг. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутагт орших тус цэгт хүрэх тийм ч амар биш гэдгийг дахин давтая. Бишүү намаг, нарийн гол, шигүү бургас, хүн ард үгүй эзгүй 100 гаруй км бас болоогүй дээр нь ялаа шумуул, хөхтрүү зүгээр байлгана гэвэл гонжийнжоо шүү дээ.
За эдгээр бэрхшээл байхгүй бол хүний гар хүрээгүй жинхэнэ онгон байгаль гэж хэлэгдэхгүй байх. Тэр бол жинхэнэ гайхамшигт газар билээ. Баавгай, гөрөөс элбэг бөгөөд түүнийг голоор нь хөндлөн зүсч урсах Тэнгис гол бол жаргалтай загаснуудын диваажин юм. Цаатан түмэн хаяахан хэд хэдийг хүнсэндээ нэмэрлэхийг эс тооцвол тэрнийг хэн ч үл үргээнэ.
Хойд цэгт очих 3 зам бий. Нэг нь явганаар, нөгөө нь мориор, бүүр нөгөөдөх нь нисдэг тэргээр.

Мориор хүрэх тухай: Сайн олом жирэмтэй эмээлтэй байхад моринд санаа зоволтгүй. Харьяа заставын адуун сүргийн аль нь ч бай аянчин таныг жолоодуулахгүй л замаа олоод явна гээд боддоо. Эх орны минь унаган амьтан хүртэл эх орноо сайн мэддэг юм шүү. За ингээд үндсэндээ 7 хоногийн хоол хүнс нөөцлөөд замд гарна даа. Цагаан нуур сумаас чанх хойш 130 км зайд орших хэдий ч 2 морь зэрэгцэж алхахгүй гэдгийг санаарай. Цувж алхахаас өөр жим үгүй газрын хөрс нь хааяахан намагтай учруулна. Өнөөх хөхтрүү морийг чинь бөөрөлхөнө. Хөл амар яваа хойно хүн та өөрийн эрхгүй морио хайрлан үргэлж үргээлгийн манаанд байна.
Ообой цув энэ аяллын хамгийн чухал хувцас. Бороо орох төдийд л морин дээр байгаа хэрнээ бүсэлхийнээс доош шалба норно. Өндөр бургасны гавьяа тэр.

Ийм замаар талдаа 2 хоног явна. Зорилгодоо хүрээд эргэн явах зуураа зүүн гар тийш хазайн явж Зүүн тайгын цаатан түмэн дээр очих боломжтой. Буруу уулын амаар эргэвэл бүр мөсөн буруутаж мэднэ шүү. Содура уран сайхны киноны зураг авалт энэ бүс нутгийн орчимд хийсэн гэжүүгаа. Шишгэд гол тэргүүтэй 10 гаруй жижиг гол горхи гатална. Замд төөрөх аюул бага Тэнгис гол тэр чигт нь хөтлөөд л очно. Борцтой шөлөө уугаад л майхнаар оромжоо хийгээд л сайхан аялал болно доо.

Үзэсгэлэнт сайхан орны минь үнэ цэнэтэй онгон байгаль одоо ч хэвээрээ байгааг заа гэвэл би хойд цэгийг л заана.

М.Дархижав /2016 он/

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet