МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН БАРУУН ЦЭГ

Daagii Compass
2 min readSep 17, 2018

--

Эрт урьдын цагт биш энэ цаг үед юм гэнэ. Нэгэн хүмүүний мөрөөдөл биелжээ. Тиймээ энэ бол Монгол Улсын хамгийн баруун захын цэг #Мааньт/д.т.д 3244/ хайрханы оройд хүрсэн мөч.

ХҮРЭХ ЗАМ:
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших улсын баруун хязгаар Мааньт хайрханд хүрэх амаргүй ч хэд хэдэн аялагчид хормойд нь хүрсэн түүхтэй. Харин оройд нь хүрэх хэцүү юм билээ.
Өлгий хотоос 200 км зам туулахад Ховд гол хажууд тань байсаар байх ба урт цагаан гүүр өнгөрөх агшинд Могойт гол даган явж цааш 60 км зайд … -ын заставт очно. Зам зуур холбоо хоёр түүхт нуур Хотон, Хурган нуурууд хажууд тань тольдон хоцорно.
Заставаас цааш 25 км замыг л машинаар очих боломжтой /Бух толгой/ түүнээс цааш явган явна.
Хэрэгтэй бүхнээ үүрээд 4 хоногийн хүнсний нөөцтэй Хоромдог гол даган цаашилна. Бодон гахайн өлгий нутаг болох нь андашгүй хэвтэр, ул мөр нь тод. Хааяа уулын хаан ирвэсний мөр мөн тааралдана. Явган явах хүн таны гутал хуурай явна гэж байхгүй дээ. Өвдөгнөөс дээш цас өдрийн нар 2 элбэж байгаад л норгож дөнгөнө.
Олон цаг хөлсөө дуслуулан алхаж байж уулынхаа барааг хараад амс хийж майхнаа босгоно.
За нэг иймэрхүү адал явдал бол заавал тохионо. Үүрээр 5 цагт эхэлсэн авиралт 11 цагийн үед оргилд хүргэв. Буцаж буух гэдэг тун хэцүү. Өмнө хожид хүн явж байгаагүй замаар гарч буух нь хэзээ цөмрөхийг тааж чадахгүй. Ямартай ч хөлийн шөрмөс тататлаа л уйлан дуугарч буухад оройн 6 болж байсан шүү. Хэцүү бүхнийг тоочно гэвэл мөддөө дуусахгүй. Харин нэг сайхан зүйлийг дурсаад энэ мэдээллээ өндөрлье.
Бидний хайртай ах талийгаач Сэнгү ахынхаа удирдлаган дор гарсан энэ дурсамжит аяллаа хэзээ ч мартахгүй бөгөөд хаана ч дурсан ярина шүү дээ.

/2016 он/ М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet