Гүнжийн сүмд хэрхэн очих вэ?

Daagii Compass
4 min readApr 13, 2020

--

“Гүнжийн сүм” гэдэг газарт очиж үзээгүй байж болох ч нэрийг нь бол их л сонсож байсан биз дээ. Миний бие танд хамгийн товчхоноор тус газарт очих мэдээлэл, маршрутыг хүргэе!

Мэдээж хамгийн түрүүнд Тэрэлжийн эцэст очно. /Засмал зам дуустал давхина гэсэн үг/. Тэндээсээ голоо гатлаад баруун гар талаа барьж /голоо дагах/ тод замаар давхиад л бай. Андашгүй ээ зүг чиг заасан пайз хүэл бий. Төөрөх гэдэг асуудал нээх гарахгүй гэж бодож байна. Айл их тул зам чигээ асууж ч болно.

Тэрэлжийн эцсээс цааш 45 орчим км зайд Гүнжийн сүм байршина. Нууцлаг уулын хормойд, торлогтой хөндийн гүнд оршдог нууцлаг түүхт сүмийн туурь. Сүмд хүрэхээс 10 орчим км-ын зайд дөхөн очиход шаварт хөндий угтана. За тэгээд машин сайтай бол туучиж явсаар шууд л сүмийн дэргэд очиж болно. Харин жижиг тэрэгтэй явах бол шаварны наана машинаа орхиод 10 хүрэхгүй км зайд сайхан алхаарай. Алхах нь илүү сонирхолтой шүү! Тод замаа дагаал л байвал тус зам салахгүй таныг хөтлөөд л очно.

Хаана ч явсан хариуцлагатай аялаарай!

СҮМИЙН ТАЛААРХ ТҮҮХ
Манжийн хаад Монголыг эзэлж ноёдыг нь өөрсдийн дуулгавартан болгон барьж эзэгнэхийн төлөө тэдэнтэй ургийн холбоо тогтоож хааны буюу шадар ноёдынхоо авхайг монгол ноёдын хатан болгодог байжээ. Ийн учир Энх-Амгалан хааны 7-н охины нэг Хичээнгүй Амарлингуй гүнжийг 1617 онд Түшээт хан Чихундоржийн ач хүү Галдандоржийн хүү Дондовдоржийн хатан болгон өгчээ. Тэр гүнж ухаантай сэргэлэн манжийн хааны ордны дүрмийг гэртээ яг баримталж гэрийн цаазыг маш хатуу сахидаг өглөө эрт босож үдэш орой унтаж хооллох ундлах цаг мөчийг тогтмол чанга баримталдаг байснаар нь хошуу олноороо түүнийг догшин гүнж гэж нэрлэдэг байжээ Гүнж хатан таалал төгсөхдөө “Миний цогцосыг хятад газар бүү аваачаарай Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юмсанж Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан зандан модоор хийсэн авсанд хийж алтан мөнгөн хүний дүрс 5-н хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулжээ Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ Мөн гүнжийн түүхийг 5-н алд цагаан торгон дээр хятад үсгээр бичиж авсанд хийсэн гэдэг Гэтэл Гүнжийн сүм дэлхийн долоон гайхамшигийн нэг Таж Махалын бунхан лугаа өнөөдрийн соёлт хүмүүн төрөлхтөний нүдийг хужирлаж сэтгэлийг баясгаж чадсангүй Он жилийн цагийн хатуу урсгалыг даасангүй Одоо түүнээс зөвхөн нурсан хэрэмний эвдэрхий туурь л үлдэж өнгөрсөн түүхийн гашуун туульсыг хайлах мэт нар салхи хур бороонд илэгдэн эзгүйрэн хөсөрджээ
Гэлээ ч монгол хүн хайр сэтгэлдээ үнэн ч үлдсэн харийн бүсгүйг мартсангүй Түүний тухай сайхан дурсамж амнаас ам дамжин хуучилсаар домог болон өнөөг хүрчээ
Төв аймагт Тэрэлжээс хойш Гүнжийн сүм байдаг ба Энэ Гүнжийн сүмд маш ховор гэрийн эдлэл зүйлс, өөрийн хэрэглэж байсан гоёл чимэглэл эд үйлс байсан ба энэ нь 1937–1939 он хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж байсан ба энэ онуудад үндсэндээ бүрэн тоногдсон байна
Гүнжийн сүм нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун хөндий Сүмийн гурван Эрээний наран ургах зүг
Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт оршино
Богд дархан ван Дондовдорж 1697 онд Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч олон жил ханилан суужээ Хожим хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж тэр сүмийн хүлэмжид шарилыг нь оршуулж “Гүнжийн сүм” гэж нэрлэх болсон төдийгүй хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулсан түүхтэй юм байна.

Мазаалай Аялагч клуб: М.Дархижав 2020.04.12

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet