2020 он ба “1 сая жуулчин”

Daagii Compass
2 min readDec 23, 2019

--

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг үзэхээр 11.000 жуулчин ирж байхад 1500 билет олгогддог.

Төр засгийн тооцооллоор бол Монгол Улс 1 сая жуулчинг 2020 онд хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй. Гэвч үнэндээ энэ тоог сүүлийн жилүүдэд их ярьлаа. Үргэлжлүүлэн одоо ч ярьсаар байгаа.

ТЭГВЭЛ БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙНА.
Монгол орныг зорин ирж буй жуулчдын тоо сүүлийн 10 жилд 400.000 мянга гаруй гэсэн тоон үзүүлэлттэй үргэлжилсээр байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг үзэхээр энэ жил НАЖГ-ын эх сурвалжаар 107 компаний шугамаар 11.000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ.

Жуулчдад олгогддог наадмын билет буюу Төв цэнгэлдэхэд 1500 суудал /нэмэлтээр +1000 цагаан сандал/ оногддог. Энэ билетийн тоог үзэх жуулчдынхаа тоотой харьцуулбал ердөө 20 хувьд нь л олгогдоно. Үлдсэн 80 орчим хувь нь яах вэ?. Аялал жуулчлалын компаниудын нуруун дээр ачаа, асуудал болон нэмэгдэнэ. Энэ асуудал олон жил давтагдсаар …
2017 оны байдлаар Монгол Улс 471094 жуулчин хүлээн авсан статистик мэдээлэл бий. Үүний 0.5% буюу 1 ч хувь хүрэхгүй жуулчинд л наадмын нээлтийн билет олдож байгаа юм. Энэ бол 1 сая жуулчин хүлээн авахад их хол тоо билээ.
1 сая жуулчин ирэхэд юу нөлөөлж, ямар асуудлууд тулгамдаад байна вэ?

Төр засгийн бодлого уу? агаарын тээврийн хүрэлцээ, үнэ тариф уу? жуулчин хүлээн авах эрх зүйн орчин, жуулчны бааз, зочид буудлын даац уу? гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Ийм олон асуултууд, энэ олон асуудлууд байгаа юу гэвэл мэдээж бий. Гэхдээ ирсэн хэдэн жуулчнаа сэтгэл хангалуун буцааж чадаж байна уу? бас л эргэлзээтэй.
Аялал жуулчлалын салбар гэдэг бол тэр чигтээ тухайн улсын гадаад харилцаанд тун чухал салбар. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн зочдод манай бүх л компаниуд Үндэсний их баяр наадмаа тэргүүн эгнээндээ сурталчилж наашлах замыг нь заадаг.

… Хэзээ дэлхийн жишигт хүрсэн Цэнгэлдэх хүрээлэнтэй болох бол. Төр засаг төлөвлөн, төсөв хөрөнгийг шийдвэрлэн барьж өгөхийг хэзээ болтол хүлээх вэ? Дан ганц жуулчин биш үндэсний эвент арга хэмжээ, баяр наадмынхаа нээлтийн ёслолыг үзэх иргэдэд олгогдох билет, багтаамж даац хаанаа ч хүрэхгүй байгааг сүүлийн жилүүдэд бүгд харж байгаа билээ.

2018.06.27

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet