Өндөр уулын авиралт /аялалд/ явахын өмнөх энгийн зөвлөгөө.
Аялалд гарахын өмнөх зөвлөгөө:
· Уулын авиралт, уулын аялал нь адал явдал, эрч хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардсан тусгай сонирхолын аяллын нэг хэлбэр болно. Тиймээс хэт өндөр настай, хүүхэд, жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүсийг авч явах боложгүй цөөнхийн аялал юм. Иймээс аяллын баг нэн чухал.
· Авиралтанд зориулсан багаж хэрэгсэл сайн чанартай байх тусмаа төдий чинээ таны амь насыг хамгаалдаг юм шүү. Уулын спорт нь өндөр зэрэглэлийн бэлтгэл шаардахаас гадна өндөр зэрэглэлийн хувийн зохион байгуулалтыг өөрөөс тань мөн шаарддаг болно. Аяллын бэлтгэл багийн болон хувийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг учиртай. Ачаа хийж үндсэн отог хүртэл үүрэх цүнх болон оргилд хүрэх дайралтанд ашиглах жижиг үүргэвч мөн авч явбал зохимжтой.
· Аюулгүй байдлыг ханган ажиллах нь нэн тэргүүний асуудал ба туршлагатай хөтөч, чиглүүлэгчтэй явах нь чухал. Мөн харгалзах орон нутаг, улсын хамгаалалттай газрын бүсэд бол харъяалагдах ТХГН-ын хамгаалалтын захиргаанаас зохих зөвшөөрлийг авсан байна.
· Хад асга цуулах, цохих болон хог хаях, зам жимгүй газраар зөвшөөрөлгүй явах нь хориотой зэргийг хувь хүн болон багийнхандаа хатуу анхааруулгыг өгөх хэрэгтэй.
· Сайн майхан, сайн гудас, сайн мишок мөн өөргийн үүргээ биелүүлнэ. Хэд хоног ямар ууланд явахаас шалтгаалж хувцас хунараа зохицуулах ба хамгийн орхигдож болох ч хамгийн хэрэгтэй зүйл бол оймс байдаг. Аль болох олон тоогоор авч явах нь ашиг тусаа үзүүлээд ирнэ.
М.Дархижав