Явган аялал ба ЗӨВЛӨМЖ
Алхаж явахад хамгийн сайхан санаа төрдөг.
… #Явган_аялал нь заавал мэргэжлийн аялагч, тамирчин гэж ялгахгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Тус аялал нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог.
Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг билээ.
Ийм л учраас явган аяллаар хүн бүр явж цэвэр агаарт алхах хэрэгтэй. Ингэж чадвал эмгүй эмчилгээ өөртөө үнэ төлбөргүй авч байна гэсэн үг. Гэхдээ явган аялал нь ойрын болон холын гэсэн 2 төрөлтэйг анхаараарай. Хол ойроос хамаараад бэлтгэх зүйлс нь мөн харьцангуй өөр өөр. Богдхан ууланд УБчууд их алхдаг болсон нь сайшаалтай. Харин олон хоногоор маршрут төлөвлөн алхана гэдэг Хан ууланд алхахаас хэд дахин хэцүү. Учир нь зориулалтын том үүргэвчинд бэлтгэл зүйлсээ хийхгүй бол багтахгүй. Холын аялал нь тэсвэр тэвчээр хатуужилыг шаарддаг. Дунджаар 15 кг ачаа үүрэн 40–60км алхах нь бий. Гэхдээ өглөөн нарнаар эхлэх үгүйгээс хамаарч өдөрт туулах зай тодорхойлогдоно.
Зөвлөмж:
#Сэтгэл_зүй гээр нэн түрүүнд өөрийгөө дүүртэл цэнэглэсэн байх хэрэгтэй.
#Цүнх буюу үүргэвч. Өөрийн биеийн өндөрөөс хамаарч үүргэвчээ сонгоно. Аялагч хүн үүргэвчний чанартайг бодолцон сонгохгүй бол зам зуурын зовлон болж нэмэгдэхийг анхаараарай.
#Гутал бол нэн чухал. Өмнө нь өмсөж байсан хатуувтар ултай хуучин гутлаа сонгосон нь дээр байдаг. Мөн улирлаас хамаараад сандаал болон нэмэлт гуталтай байх хэрэгтэй.
#Хувцас -ыг хаашаа ямар байгаль орчинд явахаас хамаарч сонгоно. Хэт олон хувцас илүү ачаа болж хувирна.
#Хоол хүнсийг мөн хаашаа ямар замд, зам зуур хот тосгон таарах эсэхээс хамаарч бэлтгэнэ.
#Эмийн_сан цүнхлэхээ мартуузай. Өөрийгөө болон аяллын хамтрагчдаа хайртай бол авах зүйл
#Газрын_зураг тэр дундаа явах замын нарийвчилсан зурагтай бол сайн. JPS нэмэлтээр авчихвал аялал манай тал болж хувирна.
#Бусад хэрэглээ нь өөрийнхөө хэрэгтэй гэсэн зүйлээ сонгох болно. Үүнд: Майхан, гудас, мишок, зургийн апрат, нарны тос, шумуулны тос, нарны шил, бугуйн цаг, чүдэнз, усны сав, таяг гээд л… тоочоод бвл их л юм хэрэг болно доо.
Хүн дунджаар цагт 5 км алхдаг. Тиймээс 30 минут яваад 5 минут амарч байх хэрэгтэй.
#Цүнх
Аялагчийн марш’ — гээд сайхан дууг мэддэг хүн байна уу? Энэ дууны хамгийн гое мөр нь #Аялагчийн_цүнхэнд_амьдрал_багттдаг_юм гэж шүлэглэсэн байдаг. Нээрээ л холын зайн аялалд гарахад бүх л зүйлсээ багтааж чаддаг. Майхан гудас мишок, гал тогоо хувцас, аяллын хэрэгсэл гээд л бүгд орчихно.
Сайхан газар үзэхээр явахдаа сайн цүнхтэй нөхөрлөсөн нь дээр. Пин даахгүй үүргэвч гэж бий. Иймээс л сайн чанартайг сонгох хэрэгтэй. Заавал үнэтэй брэнд гэхээсээ илүү дундын үүргэвч аваад бүч бүслүүрийг нь давхар оеж шидээд монголчилж өөртөө тааруулах хэрэгтэй. Тааруулна гэдэг нь үүрч үзээд мөрөндөө болон бүсэлхийний бүсийг хэлж бгаа юм. Биед таарсан цүнх эзэндээ ядралт бага үүрүүлдэг. Олон хоногийн явган аялалд эрэгтэй аялагч дунджаар 15–20 км, эмэгтэй аялагч 10–15 км үүрэх шаардлагатай болдог. Эрэгтэй 60–80км, эмэгтэй 50–60 кг гэсэн хэмжээний заалттай үүргэвч тохирдог.
Өөрт хэрэгтэй зүйлсээ үүрч яваа учраас өөрийнхөө цүнхийг нэн түрүүнд анхаараарай. Бороо уснаас авхуулаад аялалд олон зүйл тохиолддог. Тэр болгонд бэлэн байж чадвал та аялагч болох ирээдүйтэй гэдгээ мэдрэнэ. Үүгээр юу илэрхийлэхийг хүсэж байна гэвэл цүнхээ эрсдэлээс хамгаалах цүнхний борооны цувтай болоорой. Тэр таны цүнхийг бороо шороо, шавар шавхай, хир даарь болохоос хамгаална.
Бүх зүйл эдэлж буй хувь хүн эзнээс шууд хамаардаг. Хэдий чинээ хайрлан хамгаалж гамнан тордож хэрэглэнэ төдий чинээ цүнх олон газраар юмыг чинь зөөвөрлөнө.
Сүүлийн үед хөнгөн цагаан карказ, урд хойноо салдаг гэх мэт төрөл зүйлс ихсэж хэлбэр дүрс өөрчлөгдөн хувьсаж байгаа хэдий ч тэр бүхэн сайн нь гэсэн үг биш. Сайн цүнх гэж тордож янзалж өөрийн болгосон тэрхүү цүнхийг хэлнэ. Үүргэвч нь олон талын давуу тал үзүүлж байдаг. Мэдээж хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлийг чинь өөртөө багтаана. Дараа нь хүйтэн болон бороо шорооноос хамгаалж нуруунаас дулаан төөнүүлж уруу газар гулгах хальтрах үед түшиг болж бдг эд дээ.
Өөрт хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ эвхэж багтаана гэдэг бас бяцхан авьяас даа
#Таяг
Аялалд #таяг ямар чухал болохыг мэдэх үү?
Таяг авахдаа мэдээж чанартайг нь сонгох хэрэгтэй. Муу таяг аяны замд хугарч нугараад төвөг удна.
Ганц биш хос таягтай байх хэрэгтэй ба сунж эвхэгддэг бол ачаанд авч явахад тохиромжтой.
— Таяг нь хүн алхаж байх үед хөлний хөдөлгөөнд 30%ийн дэм үзүүлдэг гэж байгаа.
— Шөнө орой хань болно.
— Хот айлын хоргооч нохойнд зэвсэг болгон ашиглана.
— Өдөр орой амрах агшинд газар зоож хооронд нь хэц татан ойр зуурын зүйлсээ хатаачихна.
— Таньж мэдэхгүй газрын гол ус гатлахад урдаа тэмтрүүл хийж хэмжинэ.
— Уруу газар таягаа уртасган, өөд газар богинсгон тулгуур болгоно
— Гарын дасгал үргэлж хийлгэнэ
— Салхитай үед майхны гадас болж хувирна … гээд л түүний дэм тус зөндөө зөндөө.
М.Дархижав. Мазаалай аялагч клуб