Хүүхэд байхад хамгийн гоё Монгол байжээ.

Daagii Compass
2 min readDec 27, 2019

--

Тэр үед хүн алжээ, үхжээ гэсэн мэдээлэл сонсмогц л цочирдом байж. Магадгүй энэ олон нээлттэй мэдээллийн хэрэгсэл байгаагүй нь аз байсан байж мэднэ. Харин одоо бол өө тэгжил байдгийн гэсэн хандлага руу шилжүүлж чадаж байна шүү энэ нийгэм. ТВ гэж суваг нь мэдээ нэрийн дор Аймшгийн нэвтрүүлэг бэлтгэнэ. Тэр нь бүх ТВ-ээр нь ижил. Ядаж байхад нь оройн оргил цагаар гарна 😁 Оргил цаг гэдэг нь 6–7 гэж ажлаа тараад түгжирч түгжирч нэг юм гэртээ орох агшныг хэлдэг юм болов уу.
Хөөрхий минь ард түмэндээ мэдээлэл түгээж байгаагийн буруу ч гэж юу байхав. Зүгээр л манай улсын эрх баригч, тогтолцоонд л алдаа байгаа гэсэн үг. Нийгмийн бухимдлаас иргэдийн уур уцаар ундардаг. Сүүлдээ араатан шинжтэй болж байна шүү дээ. Хойд эцэг нь хоёр настай хүүгээ зодож алжээ гэнэ. Ямар их тамлал, ямар их тусламж дотроо хүссэн бол сэтгэл хөндүүрэлмээр. Бас төрсөн охиноо хүчирхийлж БЗХӨ тараажээ ч гэх шиг. За цааш нь ганц дахин нэг жишээ татах юм бол Монголд төрсөндөө бахархмаар ч Монголоосоо хурдан гарах тухай бодол төрөх байх. Ийм лалрын нийгэм үзэж байдаг их л азгүй хүмүүс бололтой.
Гэхдээ тусгаар улс байна гэдэг ямар том боломж, яасан их эрх чөлөө вэ. Үүнийгээ хадгалаж явах үндэс нь иргэн хүний зөв үйлдэл, зөв дадал байх. Тээр дээгүүр яваа цагаан цамцан дээрээ улаан зангиа хослуулсан ах эгч нар бас улсын иргэд билээ. Бодолтой л байдаг байлгүй дээ.
Ер нь тэгээд бичээд байвал сэтгэгдэл гомдол дуусахгүй. Энэ амьдралд 2 үнэн зүйл л харагдах шиг. Нэг нь бүх зүйл 2 талтай байдаг. Нөгөө нь сайн муу үг, үйлдлийг хариу хэзээд эргэж ирдэг.

Гоё Монгол маань удахгүй эргэн ирэх биз ээ. Гэхдээ бид дуугүй суугаад байвал тэр хэрээр ирэх гэж удах байх даа.

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet