Хагийн хар нуур (дуу)

Daagii Compass
Dec 11, 2020

--

“ХАГИЙН ХАР НУУР” ДУУНЫ ҮГ

Үг, Ая Б.Жияандорж

Хан Хэнтий уулсын мэлмий болсон нуур

Хатан Туул ээжийн дундрашгүй ариун ундрага

Хаана ч нэр нь тодхон Хагийн хар нуур

Харсан бүхэнд хоногшсон нүдэн цэнхэр нуур

Дахилт: Аа аа аа аа

Аялагчид бидний шүтээн Хагийн хар нуур

Хөх тэнгэрийг тольдсон нутгийн нэгэн нуур

Хөвч хангайгаа чимсэн гоёлын цэнхэр сувд

Хамаг олныг ундаалсан эхийн ачлалт нуур

Хаа холоос далласан хүслийн цагаан оргил

Дахилт: Аа аа аа аа

Аялагчид бидний шүтээн Хагийн хар нуур

Баян тансаг бүхний цомог болсон нутаг

Байгаль далайг тэтгэсэн цэнгэг ариун рашаан

Хайрын дөлийг асаасан гэгээн дурсгалын өлгий

Хат суулгаж хүч шалгасан эцгийн нөмөрт хангай

Дахилт: Аа аа аа аа

Аялагчид бидний шүтээн Хагийн хар нуур

Зургийг: Ган-Өлзий

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet