Улаанбаатар хотод очих ёстой 50 газар #01
#01 Анхны газраа очиж үзлээ.
Central tower-ийн 3 давхарт байрлалтай Asiana central рестораны Жуулчдад зориулсан өглөөний цайнд орлоо. Идлээ уулаа … таалагдлаа.
Эднийх монгол хэв маяг бүхий өглөөний цай гаргадаг юм байна. Өрөм, ааруул, боорцог, борц, шар будаа, сүүтэй цай, 2 төрлийн салат, ногоотой хуушуур, булчингийн мах гэх мэт. Үнийн хувьд 4 хүний багц нь 40.000 төгрөг. Харин ганцаараа бол 11.900 төгрөг.
Амралтын өдөр гэж байхгүйгээр өглөө бүр 07:30 цагт бэлэн байдаг хамт олон байна. Орчин нь тун тохилог ба цонхоороо Төрийн ордон, Сүхбаатарын талбайг хараад л суух нээ. Нэг ээлжиндээ 130 хүн суугаа байдлаар 200 хүнийг босоо байдлаар хүлээн авах боломжтой гэсэн шүү.
Энэхүү ресторан нь MGC group-ийн харьяа салбар ресторан ба УБ хотод байршлын гол цэгүүдэд нийт 7 салбар байгаа юм байна.
Талбай тойроод авто зогсоол ямар байдаг болон хаана хаана байрлуулахыг надаас илүү тур оператор компаниуд маань бүгд мэднэ дээ.
За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77151020 дугаараас нь лавлаарай.
2019.04.03