Сэлэнгэ аймаг руу галт тэргээр хэрхэн аялах вэ? (2022)

Daagii Compass
4 min readJan 2, 2022

--

2022 оны анхны аяллаа Галт тэргээр явж Сэлэнгийн өвлийг үзчихээд ирсэн билээ. Тодруулбал: 2021 оны 12 — р сарын 31 ний орой Сүхбаатар хот чиглэлийн галт тэргэнд сууж гэр бүлийн найзуудаараа нийлээд шинэ оноо воганд гаргасан хэрэг л дээ. Ёстой догь мэдрэмж байсаан … Ингээд 2022 хэмээх цоо шинэхэн жилийн эхний өдөр Сэлэнгийн нэр бүхий супер газруудаар аялсан даа.

… Хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй байж болох гээд маршрутын тухай товчхоон мэдээлэл хүргэе. Ер нь бол энэ аяллын маршрут хагас, бүтэн сайн өдрийн амралтаараа хийх буюу аялах бүрэн боломжтой. Орой 20:30 цагт Воганд суугаад л маргааш өглөөний 05:30-д Сэлэнгийн Сүхбаатар хотод оччихно. За тэгээд шууд үзэх газарлуугаа явна гэж юу байхав дээ. Харанхуй, жавартай байх учир урьдчилан захиалсан буудалдаа 10 хүртэл тухлаад амраад авна даа. Ингээд энэ цагаас хойш Сүхбаатар хотоос 8 км зайд байрших Ээж мод, 7 км зайд орших Сайхны хөтөл, 27 км зайд орших Тужийн нарс, Музей үзэх ба замдаа Оргихын булаг гэх мэт хэд хэдэн газруудтай гээд л уйдахгүй маршрут хөвөрнө дөө.

Хугацаанаасаа хамаараад маршрутаа мэдээж хувь хүмүүс өөрсдөө зохион, хольж сольж хонож өнжиж болно. Энэ бүх газрыг ердөө нэг л өдөр үзээд л эргээд вогандаа суугаад л гэрийн зүг гэдэн годон гээд явж ч болно. Ер нь яаж ч болно дөө. Хэр тухтай, хичнээн яаруу яваагаас л хамаг зүйлс шалтгаална. Дээр нь нэмээд хэлэхэд нийтийн үү, тасалгаат воганаар зорчих уу гэдэг бас хувь хүний сонгох асуудал.

Гагцхүү ингэж явахад анхаарах хэдхээн зүйлийг хувь хүний харсан өнцгөөс сийрүүлэн үлдээе ээ.

  • Өөрийн ор, хөнжлийн даавуутайгаа яваарай. Тасалгаат боганы цагаан хэрэглэл таалагдахгүй байж мэднэ. Нийтийнхэд бол цагаан хэрэглэл ч байхгүй шүү дээ. Магадгүй зочид буудалд ч өөрийнхийгөө хэрэглэж болно.
  • Өглөө үүрээр очих учир урьдчидан зочид буудлаа захиалах, баталгаажуулах (Хотоос өглөө бас гараад оройдоо очих боломж бас бий)
  • Воганы залгуур 3 нарийн шонтой байдаг тул тэнд таарсан холбогч авч явбал зүгээр. Тийм холбогчгүй бол утас, камераа цэнэглэхэд хүндрэл гарч мэднэ шүү
  • Воганаас буугаад тухайн өдрөө аялах газар, маршруутаар үйлчлэх унаа, тэргээ урьдчилан зохицуулах. Тэнд танилгүй бол хөсний унаанууд байдаг юм билээ.
  • Бэлэн мөнгөтэй яваарай. Заримдаа орон нутагт худалдаа үйлчилгээний хэсэг газарт карт уншихгүй байх тохиолдол байдаг.
  • За тэгээд хамгийн чухал нь воган хөдлөх цагаасаа хоцрох гэдэг том асуудал бий дээ. Хамгийн аймаар нь воган хүлээхгүй юм даа
  • Галт тэрэгний лавлах утас 19001949 шүү. Билет захиалах буюу мэдээлэл авах сайтыг дараах линкээр үзээрэй https://eticket.ubtz.mn
  • Найдвартай, тухтай сайхан аялахыг хүсвэл ер нь найдвартай аяллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар явбал илүү эрсдэл багатай байдаг.
  • Өө тийн хөзөр-өөөө мартуузай

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

Аяллын мэдээллийн Mytravel.mn сайт удахгүй мэндэлнэ ээ

2022.01.02 М.Дархижав (Мазаалай аялагч клуб)

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet