Сошиал ТЭНЭГ
Зарим хүмүүс үнэхээр тэнэг. Тэнэг тэнэгдээ бүүр нэг тэнэг. Сошиал орчин буюу хамгийн өргөн хэрэглээ Фэйсбүүктээ тэнэгтэж өгөх юм. Ёстой тэнэг. Хэн нэгний зургийг хэн нэгэн хүн энэ хүн хулгай ч, нийгмийн хог шаар мэтээр бичихэд л түүнийг нь үнэн мэт шэйрлэн түгээгээд тэнэгтчихнэ. Гэтэл эх сурвалж нь юу юм бол гэж нэг ч боддоггүй шал тэнэг. Нөгөө үнэн мэт бусдын талаар пост хийсэн хүнийх нь хаяг нь угтаа хэн ч биш. Зүгээр л нэг акаунд хаяг нээгээд сошиалд бусдыг гутаасан үхэр мал нь мэдэгдэхгүй нууц хаяг байдаг нь хамгийн тэнэг нь. Бас нэг тэнэг зүйл бол тэрэн дээр нь юу ч байсан хамаагүй манайхан талцаад хэрэлдчихнэ. Ямар ч эх сурвалж үнэний баталгаагүй мэдээллийг шэйрлэдэг хүмүүст ТЭНЭГ гэж хэлмээр. Бас дахин ТЭНЭГ гэдэг үгийг зориулмаар…
Энэ нийгэмд гэгээлэг зүйлс олон бий. Түүнийг шэйрлэн цацах нь тун бага. Хар бараан мэдээлэл харин гэрлийн хурдаар түгж байгаад л өнөөдөр гудмаар алхах иргэдийн царайнд гуниглал, уур уцаар ил харагдана. Нөлөөлөл нь юу вэ гэвэл тэр шэйр юм. Тэр нотолгоогүй хар энергитэй мэдээлэл юм.
Муу мэдээг бүү түгээ гэсэн үг огт биш. Зарим нь өлгөж аваад үгээр булж мэднэ. Бодит болон бодит бус мэдээлэлд дор бүрнээ хяналт тавьж сошиал хэрэглээгээ ашиглах хэрэгтэй гэсэн санаа илэрхийлэхийг хүслээ. Магадгүй би ТЭНЭГ байж мэднэ. Гэхдээ би эргэн тойрны сошиал найзууддаа эх сурвалжгүй хар бараан мэдээлэл түгээж сэтгэлийг нь хөндүүрлүүлдэггүй. Бодоцгооё.