МИНИЙ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨРӨНГӨ

Daagii Compass
1 min readSep 17, 2018

--

Харахад зүгээр л жаазалсан газрын зураг. Харин түүн дээр миний амьдралын хамгийн том дурсамж тамгалагдсан. Учир нь Монгол улсынхаа хилийн хязгаар нутгаар тойрон аялсан тухай нотолгоо болсон 66 тамганы дардас бүхий баримт бий. Энэ аяллынхаа тухай тэмдэглэлээ сийрүүлэн эмхэтгэж “АЯЛЛЫН ТҮҮХ” хэмээх номыг 2017 оны 2-р сарын 5нд /бүтэн сайн өдөр/ Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхимд” нээж өлгийдөн авч байлаа.
Улсынхаа хамгийн өндөр цэг, нам дор цэг, төв цэг, дөрвөн өнцөг гээд л бүхнийг үзэхэд энэ зураг хамт явж гэрч нь болж очсон газрын тамгыг өөр дээрэй цуглуулж байлаа ш дээ. Одоо гэрийн хананд минь байрлаж жил ирэх тусам үнэ цэнэтэй болох учиртай надад байгаа хамгийн үнэтэй хөрөнгө минь.

Өөрийн бяцхан түүхийг бүтээж өөрийн гэсэн бүхнээ хайрлая

М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

Responses (1)