МОНГОЛ УЛСЫН ТӨВ ЦЭГ
Улсынхаа төв цэгт очиж байсан л биздээ. Очоогүй бол очоорой. Очиход бас л сэтгэл гэгэлзүүлдэг далдын шидтэй ч гэхүү догь газар шүү.
ТАЙЛБАР: Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт д.т.д 1690 метрийн өндөрлөгт орших Монгол Улсын төв цэгийн байршлыг 1979 онд нэрт газар зүйч, судлаач Ш.Шагдар багш анх тогтоосон ба 1994 онд тус газар хүндэтгэлийн пайз босгон тэмдэглэж байсан түүхтэй. Харин 21-р зуун буюу өнөө цагт 4 ханатай гэрийн чинээ том цагаан суварга босгож гадуур нь тойруулан мал амьтан шөргөөж гэмтээхээс сэргийлэн төмөр сараалжин хашаагаар хүрээлсэн байдаг. Суваргын чанх урд том тулга байрлуулсан нь дэлхийг чичрүүлж явсан дээдсийн удамт Хөх Монголын хөдлөшгүй гал голомт гэдгийг илтгэх шинтэй.
Төв цэг Бүрд сумын төвөөс зүүн урагш яг 13 км зайд байрлалтай ба зориод очсон хүнийг тосоод авдаг гэж нутгийнхан сайлдаг билээ.
/2016 ОН/ М.Дархижав