ДҮЛИЙ МЭЛХИЙ /Сургамжит өгүүллэг/

Daagii Compass
1 min readJul 31, 2020

--

Дүлий мэлхийн түүх

Хааш хаашаа хил хязгаар нь тодорхой харагдах нэгэн намагт баахан мэлхийнүүд аж төрдөг байж. Нэг өдөр тэд хоорондоо уралдаан зарлахаар болж урд харагдах уулынхаа оройд хэн түрүүлж хүрэхээ үзэхээр болж гэнэ шүү. Ингээд мэлхийнүүд гарааны зурвас хийж тэндээ цуглахад тэднийг харсан хөрш зэргэлдээ орчинд амьдрах бусад амьтад шоолж гарав. Ийм туяхан нялцгай биетэй, урт бас богино хөлтэй, бүлтийсэн, эрээн алаг ядаж байхад нь ногоон өнгөтэй гэж ирээд л тэднийг бүхий л талаас нь өөлж гоочлов. Тэгчихээд яаж тэр өндөр уулын оргилд хүрэх билээ гэцгээн ам дамжин шаагилдаж.

Өнөөх мэлхийнүүд тэдний яриаг сонсож өөрсдийгөө хараад нэрээ тийм ч юм уу гээд больцгоожээ. Гэтэл нэг мэлхий тоосон шинжгүй гарааны цурхайнаас үсэрч гарчээ. Түүнийг үсэрч явахад замд таарсан амьтад мөн шоолсоор л байв. Тэр үсэрсээр … Үсэрсээр байгаад урд уулын оргилд хүрч чаджээ. Оргил дээр гарч чадсан тус мэлхийг харсан бусад амьтдын санаа хувирч шагшин магтаж эхэлжээ.

Яг үнэндээ оргилд хүрсэн мэлхий #дүлий байсан учир бусдыг шоолох яриаг сонсоогүй ажээ.

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet